Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулaac сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны доллдугаар сарын 09-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 34-39 градус, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Баар цэнгээний газруудыг нээж, 22.00 цаг хүртэл ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагааг гэрээний дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан нээж байгаа билээ. Тухайлбал амралтын газрууд болон фитнес, бассейн нээгдсэн байгаа юм.
Харин өчигдөр баар /паб, спорт, биллиард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээжээ. Ингэхдээ баар цэнгээний газрууд 22.00 цаг хүртэл ажиллах юм байна.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо гэж Улаанбаатарх хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.













