Өнөө жилийн улсын наадам болохоос 10-аадхан хоногийн өмнө Засгийн газар хуралдан, цуцласан билээ. Үүнийг уяачид эсэргүүцэн, Сүхбаатарын талбайд морьтой жагссан. Үүний сацуу өчигөр бөхчүүд, уяачид, харваачид жагсан, улсын наадмыг таслахгүй байхыг, хойшлуулаад ч болтугай хийхийг шаардсан юм. Хэрвээ ямар нэгэн нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ ч илэрхийлсэн.
Тэгвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бүсийн гурван уралдааныг наймдугаар сарын 10-нд хийхээр болжээ. Улсын наадмыг мөн наймдугаар сард хийхээр болсон гэх сураг байна. Бид энэ талаар тодруулж, тодорхой мэдээлэл үргэлжлүүлэн хүргэнэ.
Тодруулахад, энэ нь яг хийнэ гэсэн үг биш. Хэрвээ халдварын тоо буурвал улсын наадмыг бүсийн гурван уралдааны хамт хийнэ. Засгийн газар хуралдан тухайн үед тодорхой гаргана.













