УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр чуулганы индэр дээр гарч, лоозон барьж, дэг з.ө.р.ч.и.в.

Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн танилцуулга хийж байх үеэр гэнэт очиж, түүнийг индрээс холдуулаад лоозонгоо өргөж үзүүлэв.

Улмаар “Эмч нар суулт зарлаад найм хонолоо. Төсвийн тодотголоор эмч, эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг УИХ-аас шаардаж байна. Тиймээс төсвийн тодотголоо буцааж татаад эмч нарын цалинг нэмж буцааж оруулж ирж хэлэлцүүлэхийг Ардчилсан намын бүлгээс шаардаж байна” хэмээсэн юм.














