Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.

УОК-ын өчигдрийн хуралдаанаас цахим наадмыг цуцлах эсвэл наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ асуудлыг Засгийн газар өнөөдөр хуралдан шийдвэрлэхээр болсон юм. Тус холбооноос цахим наадмыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлсэн билээ.

Тэгвэл дөнгөж сая Засгийн газар хуралдаж наадмыг ирэх жил хүртэл хойшлуулахаар эцэслэн шийдвэрлээд байна.

Харин цахим орчинд талбай дээр жагсаж буй уяачдын морьны хомоол ТҮК-ийн ажилчдад илүү ажил удаж тэдний ажилд нэрмээс болж байна хэмээн иргэд нилээдгүй бухимдалтай хандаж байна.















