Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр хийхээр болсон билээ.

Наадмын комиссын зүгээс үндэсний их баяр наадмыг үзэгчтэйгээр хийхээр тооцоолж байсан ч цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн учир цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ардын хувьсгалын 100 жилийн ойг 10 тэрбум төсвийн төсөөлөлтэй батлагдсан. Нийт 350 хүнтэй цахим контент хийж, цахим хөтөлбөрийг боловсруулж байна. Тиймээс төсөв болоод цаг хугацаандаа багтааж чанартай контент бүтээхээр зорьж байгаа гэнэ. Тэгвэл Цахим наадамд оролцож буй одууд өөрсдийн сэтгэгдэл байр суурийг илэрхийлж байна. Үүний нэг бол Дуучин Ука юм. Тэрээр:

‘Миний хувьд Монголчуудын үндэсний их баяр наадам гэдэг утгаараа цахим наадмыг дэмжиж байгаа. Бид нар энэ хүртэл дэглэмээ сахиж наадамдаа бэлдэж ирсэн маш олон уяачид, унаачид байгаа. Бүх аймаг сумын нэгдсэн уулзалт жилийн энэ өдөр тохиодог.
-Энэ бол түүх болж үлдэнэ. Бид нар гэгээлэг талаа ядаж УОК, МХГ-ын хяналт доор энийг зохион байгуулах нь зүйтэй. Энд би өөрөө гар бие оролцож байгаа учраас нэр төрийн хэрэг юм. Энэ хүртэл хичээж ирсэн урлаг соёлынхны урмыг бид тэтгэх хэрэгтэй.

Бидэнд маргааш гэж байна дараагийн өдөр байна бидний үр хойч үлдэнэ. Ядаж энэ баяр наадмынхаа уур амьсгалаар тэнхээтэй болох хэрэгтэй. Урам зориг авах хэрэгтэй. Намайг энэ хүртэл дэмжиж ирсэн сонсогчдынхоо өмнөөс энэ цахимд наадамд төлөөлж оролцож байгаа.

-Энэ жилийн хувьд зохион байгуулалт оролцож байгаа болоод ч тэр үү их нүсэр болж байна’ гэсэн юм.













