Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн” нисэх буудалд 2021 оны зургадугаар сарын 30-ны оройн 21:39 цагт Алматы-Улаанбаатар чиглэлийн “Хүннү эйр” ХХК-ийн 58 зорчигчтой онгоц ослын буулт хийсэн байна.
Ослын буулт хийх болсон гол шалтгаан нь агаарын хөлгийн ахлах үйлчлэгч 23 настай эмэгтэй Э нь гурван удаа у.х.а.а.н а.л.д.а.ж, т.а.т.а.л.т өгчээ.

Улмаар “Мөрөн” нисэх буудалд Хөвсгөл аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох албан тушаалтан нар ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Нисэхийн аюулгүй байдлын хороо хуралдаж, тухайн онгоцыг нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэсэн тул оройн 23:12 цагт Мөрөнгөөс-Улаанбаатар чиглэлд хөөрчээ. Тухайн онгоцоор зорчиж явсан иргэд бүгд kopoнaвиpycийн эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдсан мөн PCR шинжилгээтэй байжээ.
Т.Мөнхсайханы ихэдсэн шунал иргэдийг хохироох нь …
Эмнэлгийн салбарын том босс улс төрд шургаж, салбарынхаа сайд болсон өндөр карьерийг Т.Мөнхсайхан хүртэж байлаа. Залуу насны амбиц, авхаалжаар 1-р эмнэлгийг удирдан залж, салбартаа чамгүй өндөр рейтингтэй байсан ч улс төрд орж эхэлснээс хойш түүний нэр хүнд шалдаа буув бололтой. Бэлтэй айлын өв залгамжлагч хүүд “Хүчит шонхор” гэх том бизнес бий. Аавынх нь босгосон энэ компани, том зах өнөөдөр хүний эрүүл мэндэд х.о.р.т.о.й, халдварт ө.в.ч.и.н тараах н.я.н тээж буй мах худалдаалж байгаа нь тогтоогдов.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвд шалгалт хийсэн байна. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний х.а.л.д.в.а.р.т ө.в.ч.и.н үүсгэгч enterbacterspp болон E coli н.я.н илэрчээ.

Нийслэл даяараа өдрийн хоол хүнс, өвлийн идэш зэргээ “Хүчит шонхор” захаас базаадаг байхад тэр зах нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй, гэдэсний х.а.л.д.в.а.р.т ө.в.ч.и.н тараах үүр уурхай болно чинээ хэн санах билээ. Ядаж байтал Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт ажилладаг, сайд хийж явсан хүн. Гэтэл өөрийнх нь мэдэлд байх том зах нь шаардлага хангаагүйгээр барахгүй өвчин тарааж сууна. Тэгсэн байтлаа Т.Мөнхсайхан шинэ Ерөнхийлөгчид зөвлөнө гэнэ лээ.

Эрүүл ахуйн шаардлага хангасан мах зарахгүй, хүний эрүүл мэндээр тоглож байж юун улс төр, юун зөвлөх. Улаан мөнгөний төлөө х.э.р.ү.ү.л хийж, албан тушаал нэхэж суухаар урдах бизнестээ анхаарал хандуулвал дээргүй юу, Т.Мөнхсайхан аа.














