Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэхээр болсон билээ. Одоогоор Өвөрхангай, Дархан-Уул аймаг наадам тэмдэглэхээс татгалзан, наадам хийхээр төсөвлөсөн мөнгийг коронавирусийн халдварын эсрэг зарцуулахаар шийдвэрлээд буй. Мөн дээрх хоёр аймгийн санаачилгыг Завхан аймаг дэмжин, наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулж, машиныг нь шинэчилжээ.
Уг санаачлагыг Дорнод аймаг дэмжиж, аймаг болон сумын хэмжээнд баяр наадам зохион байгуулагдахгүй байхаар шийдвэрлэжээ. Наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардлыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдахаар болсон байна.
Завхан аймаг наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийнхаа машиныг шинэчлэв
Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэхээр болсон билээ. Одоогоор Өвөрхангай, Дархан-Уул аймаг наадам тэмдэглэхээс татгалзан, наадам хийхээр төсөвлөсөн мөнгийг kopoнaвиpycийн халдварын эсрэг зарцуулахаар шийдвэрлээд буй.

Тэгвэл дээрх хоёр аймгийн санаачилгыг Завхан аймаг дэмжин, үргэлжлүүллээ.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулж, машиныг нь шинэчилжээ. Улмаар өнөөдөр эмнэлэг, цагдаагийнханд шинэ машин гардуулсан байна.













