• Latest
  • Trending
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: Иргэний амь, эрүүл мэнд чухал учраас наадмыг цуцлах шийдвэр гаргалаа

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: Иргэний амь, эрүүл мэнд чухал учраас наадмыг цуцлах шийдвэр гаргалаа

2021-06-29
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: Иргэний амь, эрүүл мэнд чухал учраас наадмыг цуцлах шийдвэр гаргалаа

by admin
2021-06-29
in АЙМАГ, ЭРҮҮЛ МЭНД
0
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: Иргэний амь, эрүүл мэнд чухал учраас наадмыг цуцлах шийдвэр гаргалаа

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.Улмаар баяр наадамд төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгэл авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдоржоос тодрууллаа.

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

-Баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан анхны аймаг танайх болж байна. Хүнд цагт ийм шийдвэр гаргасанд тань олон нийт нэлээд талархаж байх шиг байна. Одоогийн байдлаар танай аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулсан. Өөрөөр хэлбэл, “Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон хүн чөлөөтэй зорчиж болно” гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутагт ирэх иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэслээ. Улмаар зөвхөн Өвөрхангай аймаг гэлтгүй бүх л аймагт коронавирусийн тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдсэн. Орон нутагт өдөрт 30-40 хүн буюу дээд талдаа 80 хүн шинээр бүртгэгдэх жишээтэй. Ерөнхий байдлаар нь авч үзвэл хоногт бүртгэгдэж байсан тохиолдол буурч, тогтворжиж эхэлж байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 81 голомт үүссэн. Манай аймагт үүссэн 81 кластерийн 17 нь бүрэн идэвхгүй болсон, дөрвийнх нь идэвх суларсан бол 60 кластер идэвхтэй хэвээр байгаа.

-Наадам зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг яагаад гаргахаар болсон бэ?

-Халдварын голомт тогтворжиж байгаа дээр нь богинохон хугацаанд коронавирусийн тархалтыг бүрэн хумих ёстой. УОК-ын 171 дүгээр тогтоолоор “К.овидын нөхцөл байдалд дүгнэлт хийж, хөдөө орон нутагт долдугаар сарын 20-ноос хойш баяр наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн. Тодорхой шийдвэр гараагүй байгаа энэ хугацаанд уяачид маань наадам болох эсэхийг хамгийн ихээр лавлаж байна. Тодруулбал, “Долдугаар сарын 20-д гараад хийвэл ч бид морь уяхгүй дээ”, “Хэзээ наадам зохион байгуулахаа хэлэхгүй бол морьдын уяа сойлго таарахгүй үе байна” зэрэг санал, гомдлыг удаа дараа хэлж байна.

Иймээс уяач, иргэд, төрийн байгууллагын хооронд үүсээд байгаа эргэлзээтэй асуултад нэг мөсөн хариу өгөх шаардлага гарч ирсэн. Тэгээд Аймгийн онцгой комисс хуралдсан. Үнэхээр үр дүнтэй ажиллаж, ирэх сарын 20 хүртэл тархалтын тоог багасгаж болно. Гэвч наадам зохион байгуулснаас болж коронавирус дэгдвэл ирэх наймдугаар сард болох ЭЕШ хойшилно, хичээл сургууль эхлэх боломжгүй болно. Хүүхэд, багачууд, сурагчид маань хоёр жил хичээллээгүй учир хоцрогдолд орчихлоо. Иймээс халдварыг хумьж, эн тэргүүд хичээл сургуулийн үйл ажиллагааг цагт нь хэвийн эхлүүлэх ёстой гэж үзсэн.

-Иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байна уу. Та бүхний шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ко.видын халдвар дахин тархвал ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцоолсон. Үүнээс харахад сөрөг үр дагавар олон гарч ирж байна. Жишээ нь, улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн албан хаагчдын ачаалал их, унтаж амарч чадахгүй байна. Мөн нөгөө талдаа эдийн засгийн хүнд байдалд орохоос эхлээд амиа алдах аюул ч байна. Уяачид морио тэжээх, бөхчүүд бэлтгэл хийх зэргээр харилцан адилгүй зардал гаргасан байж болно.

Гэхдээ эрүүл мэнд, амь наснаас илүү зардал гэж байхгүй. Энэ бүхнийг тооцоолж байж баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Баяр наадмын тухай хууль гэж бий. Тэмдэглэлт ойг зохион байгуулах нь Бүх нийтээр болон нийтээр тэмдэглэх өдрүүдийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр Өвөрхангай аймгийн 90 жилийн ой бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдана. Морь уралдуулж, бөх барилдуулахгүй ч цахимаар хэрэгжүүлж болох эрдэм шинжилгээний хурал болон бусад үйл ажиллагааг зохион байгуулна.

.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.