• Latest
  • Trending
Д.Амартүвшин: Намайг барьж хорьвол аж ахуйн нэгжүүд жагсаал хийнэ

Д.Амартүвшин: Намайг барьж хорьвол аж ахуйн нэгжүүд жагсаал хийнэ

2021-06-29
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Амартүвшин: Намайг барьж хорьвол аж ахуйн нэгжүүд жагсаал хийнэ

by admin
2021-06-29
in ЯРИЛЦЛАГА
0
Д.Амартүвшин: Намайг барьж хорьвол аж ахуйн нэгжүүд жагсаал хийнэ

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Өчигдөр Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” уриатайгаар аж ахуй нэгжүүдийн нэгдсэн хөдөлгөөн болсон. Хөдөлгөөнийг зохион байгуулсан шалтгаанаар комедиан Д.Амартүвшинг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Энэ талаар тодруулахаар комедиан Д.Амартүвшинтэй уулзлаа.

-Сайн байна уу, өчигдөр хөдөлгөөн өндөрлөсний дараа яг юу болсон юм бэ?

-Сайн байна уу, Өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн хуулийн 5.13.2 буюу гамшгийн тухай хуулийг зөрчсөн гэдэг заалтын дагуу хариуцагчаар мэдүүлэг авсан. Энэ нь 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах заалттай юм билээ. Шүүх хурал нь ойрын хугацаанд болох байх гэж таамаглаж байна.

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь ямар утгатай юм бэ?

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь энэ хуулийг зөрчсөн учраас гэм буруутай үйлдэл хийсэн байж болзошгүй гээд мэдүүлэг аваад энэ нь шүүхрүү шилжээд, шүүр эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг юм. Үүнээс харахад миний бодлоор хүмүүст хууль тэгш үйлчлэхээ больчихож. Би уг нь зургаадугаар сарын 25-нд талбай дээр очоод халдвар хамгааллын дэглэм зөрчөөд байсан хүмүүст дэглэмээ бариач гэж шаардлага тавьж байсан боловч цагдаад саатуулагдсан. Харин өчигдөр бид дөрөв дөрвөн метрийн зайтай зогсож байсан шүү дээ. Гэтэл үүнийг гамшгийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв би баривчилгаанд явбал нөгөө хүмүүстэйгээ хамт явмаар байна. Би энэ зүйлд орсондоо их баяртай байгаа. Хэнийг нь шийтгээд, хэнийг шийтгэхгүй орхихыг одоо л харъя.

-Ер нь энэ хөдөлгөөнийг өрнүүлэх болсон гол шалтгаан тань юу юм бэ?

-Нөгөө л “Comedy lab” шүү дээ. Бид чинь нэг жил зургаан сарын хугацаанд зогссон. Манай бусад гишүүд өөр ажил эрхэлдэг учраас арай гайгүй байх шиг байна. Зөвхөн тухайн бизнесээ ажлаа болгосон хүмүүс үнэхээр сөхөрч байна. Тэдний нэг нь би өөрөө байна. Тийм учраас ингээд тэмцээд яваад байгаа юм. Үнэхээр өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэдэг нь болоод байна. Зөвхөн хоол хүнсэнд гэхэд л 15 сая төгрөгийг хүмүүсээс зээлсэн байна. Бүх хадгаламжаа идээд дууссан. Үүнээс цааш боломжгүй болсон.

-Хэрэв таныг баривчилбал, хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Шууд жагсана даа. Хүмүүс хэрэв намайг барьж хоривол шууд жагсаал цуглаан хийнэ гэдгээ хэлж байна лээ. Тэвчээд байж чадахгүй, яг л Европын орнуудад болж байгаа шиг эсэргүүцлийн том жагсаал өрнүүлье гэж байна лээ. Тэр нь ч бараг зөв байх.

-Шаардлагаа албан ёсоор хүргүүлсэн болов уу?

-Хүргүүлсэн. Өчигдөр хотын захиргаанд аваачиж өгсөн.

 

Засгийн газар: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Болортуяа танилцуулж байна.

.
.

Тэрбээр “Төсвийн тодотголын асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хуралдаанаар танилцуулсан эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхийг төсвийн тотдотголд тусгалаа. Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар санал тусгасан. Түүнчлэн айл өрхийн цахилгаан дулаан, хог, усны мөнгийг он дуустал олгох санал гаргалаа.

Цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, эрүүл мэндийн салбарын 19 мянган ажилтанд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох саналыг тусгаад байна. Цаашлаад эмч, эмнэлэгийн ажилчдын цалинг 50 хувь нэмэгдүүлэх саналыг гаргаад байна. Хүүхдийн мөнгийг мөн улсын төсвөөс олгоно. Харин айл өрхийн суурь хэрэглээний зардлыг төрийн өмчит компаниуд хариуцах юм” гэлээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.