Жүжигчин Б.Цэцэг kopoнaвиpyc туссан ч эдгэрч эмнэлэгээс гарсанаа олон нийтэд зарлаад байна.
Тэрбээр:
“Эрүүл байхын жаргал гэж үгээр хэлэхийн аргагүй тансаг мэдрэмж юм. Ачтай эмч, сувилагчидынхаа ачаар сайхан эмчлүүлээд эдгэрээд эмнэлэгээсээ гарлаа. Хэдхэн хоногийн өмнө уйлаад сууж байсан цондгор миний бие сайжирч дэндүү их санаа зовж байсан бүхэн амар тайван боллоо.

Улсын гэх тодотголтой Эх, нярайн Үндэсний төвийн хамт олны хүч олон зуун жирэмсэн ээжүүд дөнгөж төрсөн нярайн амийг аварсаар байгаад талархаж байна. Өдөр шөнөгүй 950 орчим өвчтөнтэй ажиллаж халуун зунаар гэртээ харилгүй олон долоо хоногийг өвчтөнгүүддээ зориулж байгаа та бүхэндээ ахин дахин талархаж байна.

Энэ бүхэн ингээд баярлалаа гэж хэлээд дуусаасай гэж би хүсэхгүй байна. Эмнэлэг дүүрэн эмчлүүлж буй жирэмсэн нярай ээжүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцааг хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс эмнэлэгтээ өгөх өө амлаж хандивын аян эхлүүлж байгааг минь хүлээн авна уу!


Ингэж л та бүхний ачийг хариулж аврах амины тоог олон болгохыг хүсэж байна. Давхар биетэй цондгорууд минь биеэ сайн боддог юм шүү өөдрөг байх хэрэгтэй. Манай эмч нар сапп гээд л эдгээнэ шүү та бүхнийг тэдний хүнд ажлыг ойлгож бага ч болов хайрлаж байгаарай.” хэмээжээ.













