2021 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Өчигдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Монгол Улс хөгжинө.
Тэр хөгжлийг авчрахын тулд би С.Эрдэнийгээ Ерөнхийлөгч болоочээ гэж түлхэж байгаа юм. Нөгөө талаар ҮБАЗ гэж гайтай ч юмуу гайхамшигтай ч юмуу газар бий. Хэрэв ҮАБЗ гэж гайтай ч юмуу, гайхамшигтай ч юмуу газар байна. ҮБАЗ-ийн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурваар хийлгэх юм бол дуусаа. Хүн бүрийн эрх чөлөө дуусаа. Хүн бүр газар шагайж явах болно. Тэгэхгүйн тулд нэг нөхөр байх хэрэгтэй. Түүнд С.Эрдэнэ байх ёстой” гэлээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 2008-2020 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллахдаа нийтдээ 70 гаруй хууль санаачлан 41 хуулийг санаачлан батлуулсан байдаг бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 700 гаруй иргэд тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон юм.













