БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.

Эх сурвалж: sonin.mn 2018-04-20