Улсын Oнцгoй Кoмиссын Шyyрхaй штaбaaс мэдээлэл хийлээ. /2020.04.23/
Манай улс дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ руу, тaвдyгaaр сарын 02-нд Герман улс руу захиалгат нислэг хийж, иргэдээ авчрахаар төлөвлөөд буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орсныг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ. Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас транзитаар буюу Сөүлээр дамжиж ирэх хүмүүсийг авчрахаар болжээ. Бусад улсаас ирж буй иргэдийг БНСУ-аас ирж байгаа иргэдтэй нэг дор авчрахгүй, тус тусад нь авчрах нь эрсдэлийг бууруулна гэж үзжээ.
Харин тавдугаар сарын 1-нд БНСУ-аас иргэдээ авчрах аж. Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авчирна гэлээ. Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу тусгай нислэг хийж, иргэдээ авчрах юм. Ер нь бол тусгай нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнуудыг авчирна, Онцгой байдлын ерөнхий газар иргэдийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавьж ажиллана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл Монгол Улсдаа буцаж ирэх хүсэлтэй байгаа иргэдээс олон тооны өргөдөл ирж байгаа юм байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг ажиллаж буй бөгөөд цагдаа, тагнуулын байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа гэв.