Монгол Улсgд “covid-19” 34 дэхь тохиолдол бүртгэгдсэнийг дөнгөж сая /2020.04.21-ний өдрийн 14.15/ цагт ЭМЯ-наас мэдээллээ.
Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн олон улсын тээврийн жолооч коронавирусээр халдварласан байжээ. Тухайн иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, ирэхдээ тусгаарлалтад аваад байсан аж.
Энэ талаар ЭМЯ-наас, “Эл иргэнийг зочид буудалд тусгаарлаад байсан. Халдвар авсан хүн гэр бүлээрээ ирсэн. Гэр бүлийнхэн нь мөн тусгаарлагдаад байсан. Одоогоор эхнэрээс нь шинж тэмдэг илрээгүй байна. Хариу нь ЭЕРЭГ гарсан буюу батлагдсан иргэнд одоогоор халдварын шинж илрээгүй байна. Эмнэлэгт хэвтүүлсний дараа илрэх байх. Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аас дамжин Унгарын Будапешт яваад ирсэн хүн байна лээ. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа тул илүү анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна”