Засгийн газрын хурaлдaaнaaс гaргaсaн шийдвэрийн тaлaaр Хөдөлмөр, нийгмийн хaмгaaллын caйд С.Чинзopиг мэдээлэл хийлээ. Тэрээр “Нийгмийн дaaтгaлын шимтгэлийг дөрөвдүгээр caрын 1-нээc аравдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан. ТББ-ууд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна. 1-рт, Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн НД-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.
Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ.
Хүүхдийн мөнгийг өчигдрөөс эхлэн 30 мянган төгрөг болгон олгож эхэлсэн. Гэтэл зарим иргэд хүүхдийн мөнгө нэмэгдэлгүй орсон гэж байна. Иргэд хүүхдийн мөнгөө сар бүр 20 мянган төгрөг хийж байхаар хадгаламж нээлгэсэн бол хадгаламжид 20 мянган төгрөг орж, үлдсэн нь хүүхдийн мөнгө олгодог дансанд орсон байгаа. Данс, хадгаламж хоёроо хамтатгаж харах нь зүйтэй” гэлээ.