Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалыг зохион байгуулах хүсэлт тавьжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам Монголын талын хүсэлтийг Ерөнхийлөгчийнхөө алба руу явуулсан ч тодорхой хариулт аваагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ноён Ө.Шижир ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн ч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй байна.
Холбоос: https://cont.ws/@Konstant.pav/1955823
Найдвартай эх сурвалжийн мэдээлснээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа Оросын тал ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байгааг илэрхийлжээ. Яагаад гэвэл талууд 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын харилцааны талаар тохиролцоонд хүрсэн гэж дүгнэж байгаа аж.
Монгол Улсад энэ оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа юм. Харин түүнийг анх нэр дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч нь хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй тухай зарлажээ. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа аж.
Халтмаагийн Баттулга нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс болон компанитай байхыг хориглож, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн, иргэдэд тараана гэх амлалт өгч сонгогджээ. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж.
Мэргэжилтнүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрсон энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын ирээдүйн төлөвт нөлөөлж байгаа гэж үзэж байна.