Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө. Манай улсад өнөөдрийн байдлаар 1669 хүн тусгаарлалтад байгаа юм байна.
Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.
Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудал ирж тусгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо гэж мэдэгдэл хийв.