2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гуравдугаар сарын 31-нд суллахаар болсон талаар зарим хэвлэл мэдээллийг хэрэгслүүд мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр суллагджээ. Н.Номтойбаяр ‘Та бүгд сайн байна уу? ‘Улс төрийн хөл хорио’-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс я.лыг ш.о.р.онд дуусгав.
Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна’ хэмээн жиргэсэн байна.