УИХ-ын нэр бүхий гишүүд ХҮЭК-ийн дaргa Ж.Бямбaдoржийг aжлaa өгөхийг шaaрдсaн гэх мэдээлэл цaцaгдсaн билээ. Тэгвэл уг асуудлыг ХҮЭК-дaргa Ж.Бямбaдoржooс өөрөөс нь тoдрууллaa.
- Таныг ажлаа өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим гишүүд шаардсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм уу?
Тийм зүйл болоогүй. Тэгээд ч би хэн нэгнээр шахаж шаардуулж ажлаа хийх хүн биш. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан.
- Өргөдлөө хэзээ өгсөн бэ?
Өнөөдөр УИХ-н даргад хүсэлтээ гаргасан. Хүлээгээд авсан. Удахгүй албан ёсоор мэдээлэх байх.
- Та ямар шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан юм бэ? Иргэн Г.Загдаатай ярьсан утасны бичлэгээс болж ийм шийдвэр гаргасан юм биш биз дээ?
Яалаа гэж дээ. би хууль бус үйлдэл хийгээгүй. Хүнтэй хүн шиг харьц гэдэг утгаар л хэлсэн. Миний хувьд 65 нас хүрсэн. Тэтгэвэртэй гарч байгаа тиймээс л ажлаа өгч байна.