Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардан 6 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа Т.Хүрэлбат С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэлээ.
Тэрбээр ‘Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг нь ‘Чи хэргээ хүлээ л гэсэн үг’ шүү дээ.
Би гайхаад байгаа юм. Хэрэг хийгээгүй хүнийг хэргээ хүлээ гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол доромжлол. Ерөнхийлөгч нь хүртэл бах таваа хангаж байна. Чимгээ надад ‘Ганхуяг, Булган гэдэг хоёр хүний Ганхуяг нь хамтрагч, Булган нь хамжигч Тагнуулын мөрдөн байцаах албаныхан баривчилсан байдаг. Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг бас барьсан байсан. 2016 оны есдүгээр сарын 2-нд ТЕГ-ын Мөрдөн байцаагч Бархасбадь гэдэг хүн Ганхуяг, Булган, Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар, Амгаланбаатар, Бат-Үүл нарнь С.Зоригийн амь насыг зохион байгуулалттай хөнөөсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж мэдэгдсэн байдаг.
Тийм учраас 1986 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар санаатайгаар улстөрийн а.л.л.ага үйлдэх зүйлчлэлээр я.л.л.агдагчаар татсан байдаг. Тухайн үед Булганыг 10 сар хориод сулласан. Ингээд Булганыг я.л.тан ч биш хохирогч ч биш болгоод гаргачихсан. Ганхуягийг найман хориод сулласан. Мөн тухайн үед нийслэлийн хяналтын прокурор Батжаргал одоо ч ажиллаж байгаа. Э.Бат-Үүл нь энэ хэргийн зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй байна гээд я.л.л.а.гдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгосон. Хамжигч, хамтрагч, захиалагчийг нь нотлогдохгүй байна гэж явуулчихаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг онц хэ.р.ц.гийгээр хүн а.м.ины хэрэг үйлдсэн гээд я.л.л.а.чихсан. Үүнийг Чимгээ надад хэлсэн. Би нууц гээд ярьж болдоггүй юм болов уу? гээд явж ирсэн’ гэжээ.
Эх сурвалж: paparazzi.mn