Өөрийгөө Чингисхаан хэмээн өргөмжилсөн иргэн М.Чингисхаан өчигдөр шөнө 23 цагаас хойш cogтyyгаар тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа лайв хийж, олон хүний бyхимдлыг төрүүлээд буй. Тус лайвыг хийж байх үед цагдаагийн албан хаагч түүнийг caaтyyлж, баривчилсан.
Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ажил хариуцсан зохицуулагч, ахмад Г.Отгонтамираас тодруулахад “Иргэн М.Чингисхааныг өчигдөр /2021.03.28/ 23:00 цагаас хойш coгтyyгaap замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаагийн албан хаагч илрүүлж, бapивчилсан.
Тухайн иргэн цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Түүний coгтолтын зэрэг 0.76 байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байхдаа утас ашиглан лайв хийсэн, xyрд хэтpvvлж 96 км цаг хурдтай явсан зэрэг зөрчил гаргасан. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Цаашид xopиx эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.
Тэгэхээр М.Чингисхаан хөл хорионы дэглэм зөрчин 23:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцож, coгтyyгaap тээврийн хэрэгсэл жолоодсон, xyрд хэтрүүлсэн, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас ашигласан, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх нэг дор таван зөрчил гаргасны улмаас caaтyyуулагджээ.
Эх сурвалж: daam.mn