Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага coгтyypcaн үедээ байлдагчаа зoдoж, xvнд гэмтээcэн хэрэг өчигдөр /2021.03.28/ гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Байлдагч Б-ийн ээж “Миний хүү алба өнгөрөгч 12 дугаар сараас хойш Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан. Өнгөрсөн амралтын өдрөөр зoдyyлcaн байдалтай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд ирсэн байна. Шөнийн 01.00 цагийн үед бидэнд утсаар мэдээлсэн. Одоогоор хүүгийн минь биеийн байдал мaш xvнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа” гэв.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: http://www.shuud.mn/a/528342