Өчигдрийн /2020.04.13/ МAН–ын бүлгийн хурaлдaaнд У.Хүрэлсүх oрoлцoж “ЖДҮ-чин гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь МАH–ын Удирдaх зөвлөлийн хурал дээр ч хэлж бaйсaн удaaтaй. Тэрээр энэ бaйр сууриасаа буцахгүй нь. ЖДҮ–чид одоогоор дөрөв ангилагдаж байгаа юм. Тодруулбал, зээлийн асуудлаас мултарч ЦАГААДАГСАД, зээл аваад ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨГСӨД, буруугаа хүлээж ШҮҮГДЭГСЭД, хэзээ мөдгүй ХЭЦҮҮДЭГСЭД гэж. Ямартай ч одоогоор Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын дөрвөн гишүүний хувь заяа тун бүрхэг болоод байгаа. Дөрөв хоногийн өмнө Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын ЖДҮХС–аас зээл авсантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн.
Ж.ГАНБААТАР ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР, Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРТ МАНДАТ ӨГӨХИЙГ У.ХҮРЭЛСҮХЭЭС ГУЙЖЭЭ-
Гэтэл эрхэм ЖДҮ–чид маань УИХ-д нэр дэвшихээр горилж, бүр намын даргаасаа мандат гуйж явна. Хөшигний ард, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар намын дарга руугаа Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг хөтөлж ороод “Эднийг нэр дэвшүүлмээр байна” ухааны яриа өрнөжээ. Өнөө дөрөв нь ч “Бид таныг Ерөнхий сайд болоход хувь нэмрээ оруулсан” хэмээсэн байна. Харин У.Хүрэлсүхийн зүгээс “Битгий ингэж улс төр хий” гэх хариулт өгч, загнасан ажээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд, нэрнийх нь урдаас “гишүүн” гэх тодотголыг нь авчхад л хэзээ мөдгүй “аавын хаалга” татахад бэлэн болчихсон хүмүүс юм уг нь. Гэтэл гишүүн гэдэг үгийг нэрээсээ салгах дургүй бүр улс төрд дахин горилохоор санаархаж явна, тэд. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намынхаа ЖДҮ–чдийг “аньж” байж олон нийтээс “оноо” авна гэх шугамыг барьж байгаа. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хэн сайхан үг хэлнэ тэр таалагдана. Тиймээс ЖДҮ–чдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурийг дахин дахин илэрхийлж буй. Шалгагдаад гэм буруутай нь тогтоогдвол нэр дэвшүүлэхгүй гэсэн чиг барих нь ойлгомжтой болж байна.
ШУУД ХАМААРЛААРАА ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮСТ МАНДАТ ӨГӨХ ҮҮ
Гэтэл энд нэг асуулт байна. ЖДҮХС-ийн зээлээс шууд хамаарлаа буюу өөрийн болон гэр бүлийн ойр дотнын хүмүүстээ зээл авч өгсөн хүмүүст намын дарга нь мандат өгөхгүй байж чадах уу гэх томоос том асуулт гарч ирж байгаа юм. Ийм гишүүд дээрх дөрвөөр тогтохгүй. Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Н.Оюундарь, Н.Учрал, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Батзориг, Б.Наранхүү, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, Л.Энхболд, Д.Дамба-Очир гэсэн 20 гаруй нэрс хөвөрнө. МАН–ын топор У.Хүрэлсүх эдгээр 20 хүнд яг мандат өгч чадахгүй байх уу гэдэг нь бас сонин.
ЖДҮХС–аас зээл аваад ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨГСӨД:
Я.СОДБААТАР гишүүн: эхнэрийнх нь “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК нь хоёр тэрбумын зээл. А.СҮХБАТ гишүүн: төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл Г.ТЭМҮҮЛЭН гишүүн: ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл О.БАТНАСАН гишүүн: “Топ кондитер” гэх компаниараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл Х.БОЛОРЧУЛУУН гишүүн: “Дорнод гурил” компанидаа гурван хувийн хүүтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 сая төгрөгийн зээл
Зээлийн асуудлаар буруугаа хүлээж ШҮҮГДЭГСЭД:
Энэ бүлэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй хүмүүс багтана. Тэрээр “Тээвэр Ачлал” ХК, “Наму дэвжих” ХХК-даа 3 тэрбумын зээл авсан гэгдэж буй. Гишүүдэд зээл олгосон гэдэг үндэслэлээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Одоо хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд хэргээ хүлээчихсэн.
ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч ЦАГААДАГСАД:
Хуулийн байгууллагаас шалгагдаж хамааралгүй хэмээн цагаатаж, аз нь дайрсан гишүүдийн бүлэг бий. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нарын 15 гишүүн ЦАГААДСАН билээ.