Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталлаа.
Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох ‘Хүүхдийн мөнгөн тэтгэмж’-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх юм. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл яаралтай тусламжийн зээлийн хүрээнд үзүүлсэн өмнөх санхүүжилтийн үргэлжлэл болж байна.
Энэхүү төсөл нь халдварын нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.