Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг ажилтнаас kopoнaвиpycт халдвар илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Иймээс тухайн иргэний ойрын хавьтлуудыг тусгаарлан PCR-ийн шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 5,895 болж сүүлийн 24 цагт Эрүүл Мэндийн яамнаас kopoнaвиpycт халдварын 285 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээлэл хийсэн билээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор 1,391 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,169,
- Хүндэвтэр-195,
- Хүнд-21,
- Маш хүнд-6 хүн байгаа юм.
Эх сурвалж: paparazzi.mn