Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.4 мянган төгрөг буюу 6.9 хувиар, өмнөх улирлаас 59 мянган төгрөг буюу 4.6 хувиар өссөн гэж ҮСХ-ноос танилцууллаа.
Сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 44.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 691.6 мянган ажиллагчид хамрагдсан байна.