Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр сайдын суудлаасаа буусан Т.Мөнхсайхан ГССҮТ-т орж, эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл сайд асан МАН-ын даргад Эрүүл мэндийн бодлогын асуудалд нь зөвлөхөөр болсон байна.
Тодруулбал, У.Хүрэлсүх өөрийнхөө танхимд ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд зөвлөхөөрөө авчээ. Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажиллаж байсан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.
Т.Мөнхсайхан 2008-2014 онд ГССҮТ-д их эмч, 2014-2016 онд ГССҮТ-ийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд ГССҮТ-ийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байв.