Өчигдөр /2020.04.03/ тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн. Тэр онгоцноос бууснаас хойш анхны жиргээгээ өөрийн Твиттер хуудсанд нийтэлсэн байна.
“Сайхан өглөөний мэнд. Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй. Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт бүгд супер. Зарим нь бүр хадаг сүүгээ бариад тосох. Цонх, хаалга битүү автобус. Болдогсон бол мэнд мэдэж, золгон уулзмаар. Баярлаж байна” гэжээ.Жиргэснийхээ хамт байршуулсан бичлэгэнд нь, автобусны цонхоор харагдах даллаж буй олон хүний дүрс буужээ.