Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулах ер бусын арга сонгосон нь олныг гайхшруулав. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар асуухад тэрбээр гар ариутгагчаар сэтгүүлчдийн өөдөөс шүршиж эхэлжээ.
Тэтгэвэрт гарсан армийн генерал 2014 оны цэргийн эргэлтээс хойш засгийн эрхэнд гарсан бөгөөд хэвлэлийнхэнд нэлээн тааламжгүй ханддагаараа алдартай. Өмнө нь тэрбээр сурвалжлагчийн толгойг илж, чихийг нь зулгааж байгаад камерт өртөж байв.