Олонд өөрийгөө Чингисхаан гэж өөрийгөө танилцуулсан ч гэсэн уг хэрэгтээ түүнийг М.Баасанжав гэдэг. Тэрээр сүүлд улсын бүртгэлийн газарт очиж Чингисхаан гэж нэрээ солиулсан гэдэг.
Түүний цахим орчинд өөрийгөө Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө. 2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ гэж сошиалд шуугиан тарьж явсан нэгэн. Чингис хаан Алтан гадас хэмээх хотыг байгуулахыг зорин залуусыг “Нэгдэлхий” хэмээн зоригтойгоор уриалж байгаа билээ. Тэрээр 2020 онд Монгол Улсын Их Хуралд 24-р тойрогт буюу Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшиж байсан. Түүний мөрийн хөтөлбөрөөс цухас дурдвал: 1.1 ЭХ ДЭЛХИЙЧ үзэл 1.2 ЭВ ХАЙРын бодлого 1.3 АЛТАНГАДАС эко хот юм. Чингис хаан өөрийн санаачлан гаргасан энэхүү төсөл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж чамгүй саадтай тулгарч олны хэл амыг дагуулаад байсан билээ.
Саяхан өгсөн ярилцлагандаа Kopoнавирусын халдвар туссан хүмүүсийг эм тарианы бус аргаар 100 хувь эдгээнэ гэнэ шүү. Чухам яаж эдгээх талаараа хараахан хэлээгүй байгаа юм. Удахгүй аргаа зааж өгөх л байх даа. Хүлээж л байя…