БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко” ХХК нь “ЭрдэнэсТавантолгой”-той зах зээлийн ханшаас хоёр дахин өндөр үнээр нүүрс олборлох гэрээг байгуулсан нь хууль бус зүйл. Угаас Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хятадын компанитай хийсэн гэрээ хууль бус учир дутагдал ихтэй байна. Энэ үйлдэл нь Монгол улсад 458 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тул нэр бүхий иргэд уг шийдвэрийг гарган “Эрдэнэс Тавантолгой” компаний захирал Б.Ганхуягийг авилга, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулахаар ханджээ.