Уруулын будаг хамтлаг нь 1999-2005 оны хооронд МУ-ын урлагт нэр сайн явсан охидын хамтлаг юм. Сэтгүүлч Ш.Гүрбазар ажиж 1997 онд ая зохиогч Б.Долгионтой уулзуулжээ. Долгион продюсерлэж, ахлагч нь Ц.Дэлгэрмаа Дээгий, гишүүд нь Г.Ичинхорлоо Ичко, М.Гэрэлтуяа Гэгээнээ, С.Ганчимэг Ганаа, хожим н.Энхжаргал Энжи нар байв. Уруулын будагийнхан өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байлаа. Тэр үед Уруулын будаг, Эмоушн гэж хоёр охидын хамтлаг байсан.
Тэрээр Монголын рок поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн түүхтэй. Хонгор намрын салхин дор Зуны дурлал Хүрээ хүүхнүүд зэрэг дуунуудаараа олонд танигдсан.
Тэгвэл Өнөөдөр Уруулын будаг хамтлагийн Г.Ичинхорлоо Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл Урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласнаа ийнхүү үнэлүүлжээ.