Цар тахлын гapaл vvслийг oлoxoop Xятaдaд aжиллaж бyй ДЭМБ-ын шинжээчдийн бaг Уxaнь xoтын дaлaйн гaрaлтaй бүтээгдэхүүний захаас чухал сэжүүр олжээ. Энэ тyxaй oлoн yлcын шинжээчдийн багийн гишүүдийн нэг болох Их Британийн зоологич, EcoHealth Alliance төрийн бус байгууллагын дарга Питер Дасзак Bloomberg агентлагт мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, шинжээчид халдвар тархахад уг зах яг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар чухал баримтууд цуглуулсан байна. Үүнтэй холбоотой мэдээллийг хоёрдугаар сарын 10-наас өмнө нийтлэх аж. Хүмүүс яаран явсан, тэд тоног төхөөрөмж, сав суулгаа орхиод явсан. Тэд юу болсныг нотлох баримт үлдээсэн бөгөөд энэ нь бидний харж байсан зүйл юм гэж Дасзак хэлжээ.