Монголчууд бид 3,2 саяуулаа 45000 компани, 190,000 төрийн албан хаагчидтай, 10.000 шахам даргатайгаа 30 жилийн турш 10 тэрбум доллар дунд үй түмэн асуудалтайгаа сошилаар амьсгалаад дороо бужигнаж байхад Элос Маск гэгч энэ залуу 9-хөн сард 165 тэрбум (16 ширхэг Монгол улсын төсвийн дайтай) ашиг хийчихээд сансар ертөнцийг эзэмшинэ гэж ярьж сууна гэнэ. Нэгэн ухаантан ядуу ард түмэн гэж байхгүй унхиагүй, сэтгэлгүй удирдагчдаас л ийм буурай улс орон үүсдэг гэсэн нь яг голыг нь олоод хэлчих шиг боллоо. Үе үеийн ерөнхийлөгчид нь гадны уул уурхайн компанийн зөвлөх нэрийдлээр улс орноо худалдаж, алтан бүс зүүн, хэдэс сая долларын хаусууд гадаадад худалдан авч амиа боддог төр засагтай манайх шиг улс дэндүү өрөвдмөөр санагддаг байх даа энэ дэлхийн том компанийн лидерүүдэд.
Бид яахаа алдчихсан Африк биш, нойрноосоо сэрээд нэг сайн суниавал энэ олон хэрээ, цөөвөр чонон дайжиж алга болно. Монголчууд ажилгүй арчаагүйдээ биш хэзээ ч цаддаггүй шуналтай дарга нартайгаас тэр.