Энэ yдaгийн Xvмvvc бyлaндaa Мoнгoлын xaмгийн aмжилттaй явaa, vзэcгэлэнтэй эмэгтэй жvжигчдийг oнцoлж бaйнa.
A.Гaнчимэг
Xэцvv aнги, Paшaaнтын 18 kинoгoop бидний тaнил бoлж бaйcaн aвьяacлaг ypaн бvтээлч бoл Гaнчимэг билээ. Мөн түүний тоглосон Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Aтганд үлдсэн эрдэнэ киноны дүрүүдийг мартахын араггүй. УДЭТ-аас уран бүтээлийн гараагаа эхэлж, Хувьсал продакшинд ажиллаж байсан жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар Aримун нэртэй пропакшн байгуулсан. Тэдний анхны уран бүтээл болох Халуун зүрх уран сайхны кино нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн хүрсэн билээ.
О.Дөлгөөн
Тэрээр Монгол Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байсан. О.Дөлгөөн нь тус театрт ажиллаж байх хугацаандаа Уильям Шекспирийн зохиол Ромео ба Жульетта жүжгийн Жульеттагийн дүрд, Гамлет жүжгийн Офелиагийн дүрд тус тус тоглож байжээ. О.Дөлгөөн драмын урлагт ажиллахын хажуугаар олон кинонд тоглосон байдаг. Тухайлбал, Нэг хоёрын гурваа, Маш нууц, Гацуурхан, Биелэгдэшгүй төлөвлөгөө, Учрал, Сүүлчийн шөнө зэрэг кинонуудыг онцолж болох юм. Мөн түүнийг үзэгчид Single ladies киноны дэггүй охины дүрээр нь сайн мэднэ. О.Дөлгөөн мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор суралцаж амжилттай төгссөн байна. Тэрээр сүүлд Тэнгэрээс буусан од кинонд тоглосон билээ.
Б.Мишээл
Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө нэмэн яваа жүжигчин Б.Мишээлийг Үүлэн үст дууны клип, Boobies инээдмийн цувралаар үзэгчид андахгүй. Тэрээр IPTV-д богино хэмжээний кино контент хийж үзэгчдийг байлдан дагуулж буй. Жүжигчин Б. Мишээл хамгийн сүүлд Orange entertainment, Nomadia Picturesийн хамтран бүтээсэн Нийслэл хүүхэн олон ангит уран сайхны кинонд тоглосон билээ.
Б.Ариунцэцэг
“Код”, “Их хотын залуус”, “Давхар цохилт” киногоор бидний танил болсон жүжигчин бол “Эмоци” продакшны залуу уран бүтээлч Б.Ариунцэцэг билээ. Тэрээр мөн IPTV-д орсон богино хэмжээний кино контент болох “Boobies” цувралд тоглосон авьяаслаг нэгэн. Жүжигчин Б.Ариунцэцэг сүүлд “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрийг бүтээсэн байна.
Э.Пүрэвжаргал
Эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал. Түүнийг хүмүүс 37-р точка, Бүтэн амьдрал киноны Цэнгэлмаагийн дүрээр сайн мэднэ. Харин тэрээр өмнө Хөхөөний үүр, Өөдөө шидсэн чулуу, Орилоон зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм. Хамгийн сүүлд тэрээр 30 өдөр, 30 секс олон ангит кинонд гол дүрийг бүтээжээ.
Н.Мөнхсоёл
Жүжигчин Н.Мөнхсоёлыг хүмүүс Оюутны нууц амраг, Хөлтрөг, Фэйсбүүк од, Мөрдөгч Хүүхэлдэй, Бэрүүд зэрэг олон киногоор нь мэднэ. Тэрээр кино урлагт шинэлэг өнгө төрх нэмэхээр өөрийн найруулсан анхны бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Инээдмийн адал явдалт Шумка кинонд Монголын шилдэг, шинэ залуу уран бүтээлчид болон Солонгос жүжигчин тоглосноороо онцлогтой болжээ.
Д.Хулан
Нэг хэсэг амралтын өдөр бүрээр үзэгчдийг дэлгэцний өмнө уяж байсан кино бол яах араггүй Фантастик продакшны уран бүтээл 37-р точка билээ. Уг бүтээлд тус продакшны шижигнэсэн залуусаас гадна шинэ үеийн залуу жүжигчид өнгө нэмэн орж ирсэн. Үүний нэг бол Тогосоо буюу залуу жүжигчин Д.Хулан юм. Тогосоо бол түүний бүтээсэн анхны кино дүр бөгөөд үзэгчдэд ихээхэн таалагдсан билээ.
Ц.Номин
Мөн л Фантастик продакшны ээлжит уран бүтээл 37-р точка киногоор үзэгчдийн танил болсон бүсгүй бол Ц.Номин. Ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн тэрээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсжээ. Уран бүтээлийн гараагаа Хайрын клуб киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд One night, Манан зүсэгч зэрэг олон кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Залуу жүжигчин Ц.Номин хамгийн сүүлд Төлөөс уран сайхны кинонд тоглосон билээ.