Шинэ жилээр ОХУ-н Советское оргилуун дарсны шилэнд гадуур нь өөр шошго хийн үнэ нэмэн их хэмжээгээр борлуулсан нь илэрсэнд олон нийт бухимдсан. Он солигдох мөчид Монголчууд тэр аяараа шинэ luxorius нэртэй оргилуун дарсыг худалдан авсан гэхэд болно. Тус компани иргэдийг хууран хэдий хэмжээний борлуулалт хийж хэдэн төгрөгний ашиг олсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж. Дахин ийм үйлдэл гаргахгүйн тулд тус компанийн үйл ажиллагааг зогсооход ч болохгүй гэх газаргүй.
Олны итгэлийг эвдэж ашиг олсон “Цэс хайрхан” компанийн удирдлагууд шилний хангалт байхгүй байснаас Советское шампанскийн шилэнд савлахаас өөр арга байгаагүй, иргэдээсээ үйлдвэрийн бүх ажилчид уучлалт хүсч байна гээд л өнгөрсөн. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар худалдан авагчдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар ашиг олсон хэмээн Цэс хайрхан компанийг 20 сая төгрөгөөр торгосон байна.