Банк төмөр зам барьдаг, банк барилга барьдаг, банк алт ухдаг, банк өмчтэй болдог. Энэ байдлыг арилгах, банкны хүү бууруулах, банкинд олон нийтийн зүгээс хийх хараа хяналтыг сулруулахын тулд зориуд банкны эздийн зүгээс цахим халдлага хийж байна уу гэлтэй хардлага төрж байна.
Өнөөдрийн Улсын их хурлын хуралдаан дээр олон гишүүдийн өгсөн санал хүчингүйд тооцогдсон нь тэдний бухимдлыг төрүүлээд байна. УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор кибер ажиллагаа гаднаас удаа дараа явагдаж байгааг УИХ-ын дарга Занданшатар баталлаа. Улс эх орны хамгийн чухал асуудлыг хэлэлцэж буй парламентийн гишүүдийн санал хураалтад оролцох үед саналыг бүргэх систем гацалтад ороод байгаа тухай олон гишүүд гомдол мэдүүллээ. Монгол улсын хэмжээнд улсын их хурлын хуралдаанаа гадны кибер довтолгоо хийдэг этгээдүүдийн улмаас батлах хуулийн хэлэлцүүлэг хүчингүй болох ч аюултай байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авна уу.
Монголд өч төчнөөн чадварлаг мэдээллийн аюулгүй байдлын инженер техникийн ажилтнууд байдаг боловч яг чухам хэрэгтэй ажлын байрандаа байлгүй хувийн бизнес эрхлээд явж байх жишээтэй. Элдэв танил тал татаасаар ажилд орсон УИХ-ын ажлын албаныхан учраа олохгүй бажигдаж байгаа нь ойлгомжтой. Үүний оронд чаддаг хүнээр нь ажлыг нь хийлгээд УИХ-ын үйл ажиллагаагаа саадгүй хийх шаардлагатай байна.