НӨАТ-ын сугалаа хууль бус болдог, иргэдийг луйвардаж байна гэдэг мэдээлэл сошиал орчинд удаан хугцааанд тодорхой хариултгүй явсаар ирлээ. Иргэдийн хардах эрх бий учир эл мэдээлэл үнэн, худлыг эцэслэн зарлаж хэрэв хууль бус үйлдэл байгаа бол даруй зогсоож холбогдох буруутанд хариуцлага тооцуулах нь зөв зүйтэй ажил болно. Олон иргэд сугалаагаас нэг ч төгрөг хожсонгүй гэдэг гомдол байдаг нь үнэн. Гэтэл цөөн хэдэн хүн өндөр дүнтэй мөнгө хожиж байгаа бол шууд таслан зогсоох гэмт хэрэг.
Шyдapгa өpcөлдөөн, xэpэглэгчийн төлөө гaзaр Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа. Тодруулбал, НӨАТ-ын техникийн инженер 36 удаа мөнгө хожсон, их хэмжээний мөнгө хожсон, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалт хийж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ ажлын хүрээнд НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагч, хуучин ажиллаж байсан 70 орчим хүнийг хамруулан шалгаж байгаа юм. Анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн 36 удаа азтан болсон талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тэр хүн 2018, 2019 онд эрүүгийн цагдаагийн газар байцаагдахдаа Бусдаас хуулж тавьсан гэх тайлбарыг хэлж байсан. Тиймээс НӨАТ-ын IT инженер 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байгааг ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ мэдэгдлээ.