Tиймээc бидэнд vндcэн xoёp apгa л vлддэг. Bиpycын xaлдвар aвaxгvй бaйx мөн дapxлaaгaa caйжpyyлax. Дapxлaa гэдэг мaнь xvний биеийн зэвcэгт xvчин. Мaш oлoн төрлийн цэргийн тусгай ангиудаас бүрддэг. Тиймээс бид цэргүүддээ зэр зэвсэг сайн өгөх,хувцаслаж ундлах хэрэгтэй.
Уураг. Хүний бие бол уургаас бүтдэг. Дархлааны эсүүд ч мөн адил. Уургын дутагдал дархлааны шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс уургын агууламж өндөртэй хоол идэх хэрэгтэй. Улаан мах, өндөг, шош зэрэг.
⁃ Төмөр. Дархлааны эсүүдийн гол зэвсэг нь ферментүүд. Ферментийн гол найрлага нь төмөр. Төмрийн исэлдэх процессыг ашиглаж дайснаа залгиж устгадаг. Тиймээс төмрийн дутагдлыг нөхөх, төмрийн агууламж өндөртэй элэг, мах идэх хэрэгтэй.
⁃ Ус. Бие дотор дархлааны эсүүд цус тунгалгын усан орчинд сэлж байлдах газраа очдог. Тиймээс цус шингэн байх нь ач холбогдолтой. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг усаар дамжуулж цэвэрлэж биеэс гадагшлуулдаг. Шээс , өтгөн, нус, цэр, хөлс бүгд бие цэвэрлэх замууд. Ус бага багаар их хэмжээтэй уух нь чухал.
⁃ Агаар. Хүчил төрөгчийн тусламжаар эсүүд энерги үүсгэж оршин тогтнодог. Дархлааны эсүүдийн ажлын чадамж ч хүчил төрөгчөөс шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр эрүүл агаарт гарах, өрөөндөө үе үе агаар салхи оруулж агаарын солилцоо хийх нь чухал.
⁃ Өөх тос. Нүүрс ус бол богино хугацаанд маш их энерги өгдөг эх үүсвэр. Өөх тос бол удаан хугацаагаар шатдаг , энергээр хангадаг эх үүсвэр. Дархлааны эсүүд удаан хугацаанд вирустэй тулалдахад хангалттай их энерги түлш хэрэгтэй болдог. Чанартай өөх тостой хоол идэх нь тамир тэнхээ сайн оруулдаг. Тиймээс Омега3 агуулсан загасны тос, чацарганы тос, хонины сүүл,адууны мах идэж байвал сайн. Гэхдээ транс тос, чанаргүй, ханасан тос зэргийг аль болох бага хэрэглэвэл сайн.
⁃ Нойр. Шөнийн цагаар биед чухал дааврууд нийлэгжиж , өдрийн цагаар үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс биеийг цэвэрлэх, маргааш өдөрт хэрэглэх бодисоо нөөцлөх зэрэг маш олон чухал ажлууд явагддаг. Дархлаа доголдох хамгийн гол шалтгаан нойргүйдэл тул 7-8 цагаас багагүй тасралтгүй унтах хэрэгтэй. Балчир хүүхдүүд