2012 oнд cи Зиньпин Xятaдын Koммyниcт Haмын дapгa бoлoнгyyтaa эxлvvлcэн шинэчлэлийн нэг нь aвлигaтaй хатуу тэмцэx явдал байв. Tэpбээp албан тушаалтнуудад дараах 8 зүйлийг шаардлага болгон тавьсан.
1. Хоосон дүр үзүүлж улаан хивс дэвсэж, алга ташин сүржигнэхээ боль! Энэ бүхний араас тансаг хүлээн авалт, дуу хуур, цэцгийн баглаа үргэлжилдэг тул зогсоо!
2. Арилжааны ямар нэг ажиллагаанд сүр болон оролцож тууз хайчилж нээлт хийхээ боль!
3. Гадаад аяллаа цөөлж олон хүн дагалдуулдан сүржигнэхээ боль!
4. Баримт бичгийг цөөлж олон нийтэд тодорхой ойлгомжтой, чанартай төлөвлөж гарга!
5. Зам хааж дохио хангинуулан урт цуваа дагалдуулан сүржигнэхээ боль!
6. Хувийн сурталчилгаа, чухал шаардлагатай биш бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч сүржигнэхээ боль!
7. Намтар, дурсамж дурдатгал гээд хувийн чанартай хэвлэмэл сурталчилгаагаа боль!
8. Машин тэрэг, байр байшин, аялал зугаалга гэж үрэлгэн загнахаа боль!
Энэ шаардлагыг албан тушаалтнууд тоглоом шоглоом мэт хүлээн авсан боловч хэсэг хугацааны дараа тоглоом биш гэдгийг ойлгосон бөгөөд нэг бол ёс суртахуун, эсвэл бууны сум гэдэгтэй тулсан. Түүнчлэн Си дарга төрийн албаны болоод бусад тансаг зэрэглэлийн хүлээн авалтыг ердөө нэг шөл, дөрвөн хоолтой байхаар зааварласан нь хүртэл гайхашруулжээ. Гэвч энэ бүхний эцэст ердөө ганцхан жилийн дотор буюу 2013 онд тус улсын хэмжээнд 160 тэрбум ам.доллар хэмнэж чадсан гэж Х.Өлзийбаярын орчуулсныг хүргэлээ.
Дээрх байдал монголд яг эсрэгээрээ байгааг хэрхэн засч залруулах вэ? Татварын мөнгөөр тансаглаж, цалингаа нэмж, үнэтэй тавилгаар өрөөгөө чимж, хөвсгөр хивсэн дээр тарвалзан суугаа монголын дарга нарт хатуу диктатур хэрэгтэй байна. Дарга, УИХ-н гишүүн болонгуутаа өмнөх өрөөнийхөө бүх тавилгыг гаргаж хаяад үнэтэй, данхайсан сандал ширээ, тавилга уралдаж авдаг. Унах унаагаа солих нь мода гэхэд болно. Бүр хэнээ туссан зарим нэг нь фитнес өрөөтэй болсон ч байх юм. Ийм л бэртэгчин зангаа болих хэрэгтэй.