Гаалийхны балаг дуусахгүй нь ээ. Эрдэнэсийн арлаас хотын гааль хүртэл бүгд л авлигад автагджээ.
Саяхан АТГ-с хотын гаалийн орлогч дарга Цогтбаатарыг үйлдэл дээр нь намнасан. Мань эр сандрахдаа С.Одонтуяагын бичсэн мессежийг хуулийханд гаргаж өгсөн нь ашиг сонирхолын зөрчил, гэмт хэргийн шинжтэй нь тодорхой болжээ.
Учир нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гаалийн орлогч дарга Цогтбаатарыг Арвижих хоршоо компанийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хуучин хувцас нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж, татвараас чөлөөлж оруулах шууд үүргийг өгсөн гэнэ. Цогтбаатар дарга ч түүний үүргийг шууд биелүүлж гүний гаалийн улсын байцагчиддаа үүрэг чиглэл өгсөнийг гаалийн байцаагчид тамхины цэг дээрээ шивнэлдэн ярьж байна.
Цар тахалын энэ хэцүү үед УИХ-ын дэд дарга нь хүртэл гаалийн удирдлагад мессеж бичиж, дарамтлан, татваргүй бараа оруулж ирж байдаг.
Цадигаа алдсан С.Одонтуяа гишүүний энэ үйлдэл шинэ Үндсэн хуулиар эргүүлэн татагдах анхны гишүүн болох бизээ.