Өнөөдрийн “Хөгжлийн Банк”-ны шүүх хурлаар хохирогчоос прокурор, өмгөөлөгчид асуулт асууж байна.
Энэ үеэр “Шинэ яармаг” төслийн өмгөөлөгч О.Баасанхүү ХБ-ны гурван төлөөлөгчдөөс асуулт асуусан юм.
Үргэлжлүүлэн тэрбээр дараах асуултуудыг асуусан юм.
О.Баасанхүү: Өөрсдөө хохирчихсон гээд зогсоод байдаг. Хохирогчийг бүрэн төлөөлөх эрх мэдэл байна уу?
ХБ-ны төлөөлөгчид: Бид өнөөдөр гүйцэтгэх захирлаас олон улсын итгэмжлэлийн хүрээнд хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байна.
О.Баасанхүү: Та бүгд хохирлоо “Шинэ яармаг” төслөөс нэхэмжлээд байна уу? Иргэн Ц.Ууганбаяраас /Нью Яармаг хаусинг прожект ХХК-ийн гүйцэтгэх захирал/ нэхэмжлээд байна уу?
ХБ-ны төлөөлөгчид: Энэ зээлийг хуульд нийцүүлж олгосон уу, үгүй юу гэх хянан шийдвэрлэх үйл ажиллагаа энд явагдаж байгаа. Хөгжлийн Банкны зүгээс өөрт хохирсон хохирлыг тооцоолж өгсөн. Үүнийг гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг шүүх шийднэ. Гэм буруутай этгээдүүдээс хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал .
О.Баасанхүү: Зээлдэгч тал нь хэн юм, зээл өгөгч тал нь хэн юм?
ХБ-ны төлөөлөгчид: Битүүмжтэй дансанд байрлуулсан мөнгөнөөс тодорхой хэмжээний зөвшөөрөл буюу мэдэгдэл явуулж, түүнийхээ хүрээнд захиран зарцуулчихсан байгаа нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэх асуудлыг л энд хэлэлцэж байна.