БНСУ-д амьдарч байсан хоёр настай хүүг эцгийнх нь хамт хо рьж байгаад албадан нутаг буцаасан гэх асуудалд ГХЯ-аас тайлбар хийлээ.
Тодруулбал: Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. 2 настай хүүхдийг нь харж хандах хүнгүй гээд аавтай нь хамт байлгасан бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан.
Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир БНСУ-ын Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна.