Шарын шашны нэр хүндтэй төлөөллүүдийн дунд Наро Банчэн гэгээнтэн царайлаг, номтой мэргэн гэдгээрээ ялгардаг. Өдгөө 32 настай тэрбээр зөвхөн номын ид шидээс гадна, бөөгийн томоохон тэнгэрийг өөр дээрээ хослуулан буулгадаг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Наро Банчэн Гэгээнтэн 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ. 13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна. Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Б. Цэдэн-Иш буюу Наро Банчэн гэгээнтний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв: ШУТИС-ийн Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.2024 оны сонгуульд ХҮН-намаас нэр дэвших төлөвтэй байгаа хэмээн зарим эх сурвалжууд бичжээ.