Хошин урлагийн МАСК хамтлагийн жүжигчин М.Баярмагнай багагүй сүйхээтэй, сэргэлэн эр гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж амжсан. Тэрбээр өөрийн пэйж хуудсаа “Нэрсийг зарла” жагсаалын үеэр МАН-ын троллуудад 100 сая төгрөгөөр зарж, жагсагчдын эсрэг дуугарахад нөлөөлж эхэлсэн гэдэг.
Түүнээс хойш дахин нэг пэйж нээж, түүндээ элдэв сугалаа явуулж пэйжийнхэн дагагчдын тоог огцом нэмсэн. Тэгвэл тус хаягаа мөн л улс төрийн нэгэн намд зарж буй сурагтай.
Ямартаа ч, улс төрийн намуудаас хэрхэн мөнгө босгохоо мэддэг болсон М.Баярмагнай халаасаа зуун зуун сая төгрөгөөр түнтийлгэж байна.