Т.Баясгалан хэвлэлд хандан нөхрийнхөө өмнөх эхнэр, хоёр хүүхдэд нь хангалттай юмыг нь өгчихсөн гэх утгатай яриа өгчээ.
Үүнд хариу болгож сумоч Батбаярын анхны эхнэр П.Буянбилэг дуучин Т.Баясгаланд хандаж: “Дуугай байгаад байхад дарвалзаад байвал дуутайхан байж бас чадна шүү. Яах гэж ичихгүй худлаа ярьж байдаг юм дээ! Салаад гурван жилийн дараа суусан гэнэ үү? Дургүй хүргэж байж байдгаа дэлгүүлэв! Үнэнд орой гэж байдаггүй юм шүү дарвагараа “ хэмээн сошиал хаягаараа бичжээ.