О.Мөнхжинг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Тодруулбал, зах зээлд койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх үндэслэлээр “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган шалгаж байна. Түүнийг өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хорьсон юм.
Follow us