Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Мөсний баяр-2023” гуравдугаар сарын 2-4-ний өдөр Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдсан билээ. Энэ жил БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ хамтран тус тус зохион байгуулав. Тухайн баяр хэд хэдэн удаа шүүмжлэл дагуулсан ч цахим орчинд тухайн баярын тухай бичсэн гадаад жуулчны жиргээ иргэдэд нилээдгүй хүрэв.
Жуулчин: “Ямар тэнэг юм бэ? Хөлдсөн нууран дээгүүр аялах аа? Монголын дүр төрхийг яаж гутааж байна? Нууран дахь ундны усны чанар, орчин тойрны бохирдол… Монголчууд байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалд бэлэн бус байна…
Чингис хааны нутгийнхан өөрсдөөсөө ичих хэрэгтэй” гэсэн бна. Жич: Монголчууд бид дотооддоо зөв зохистой аялал хийх соёлыг бий болгох хэрэгтэй болов уу!” гэв.