“Лайвчин” гэх Д.Мөнх-Эрдэнэ хоёр дахь сардаа цагдан хоригдож буй. Шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, бусдын нэр төрд халдсан зэрэг үндэслэлээр шалгаж, шүүх хурал хоёр дахь удаагаа товлосон.
Гэвч энэ удаад бас л өмгөөлөгчийн хурал давхацсан гэх адил шалтгаанаар хойшлов. Баасан гарагт болсон шүүх хурлын үеэр түүний аав хүүтэйгээ уулзахаар шүүхийн гадаа ирсэн байна.
Хурлын эхлэлд түүний өмгөөлөгч бие муутай аав нь эмнэлгийн ортойгоор машинд ачигдаад хүүгээ үнсэхээр ирсэн байна. Энэ байдлыг бодолцож үзээч гэсэн бол яллагдагч Д.Мөнх-Эрдэнэ ч өөрөө мөн саналаа илэрхийлж, гадуур байцаагдаж боломж эрэлхийлж байгаагаа илэрхийлсэн.
Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авсангүй. Д.Мөнх-Эрдэнийг хоёр өмгөөлөгч өмгөөлж байгаа билээ.