Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай ламын айлдвар болж байна. Энэ үеэр Монгол Улсын иргэн болох найман настай хүүг Аравдугаар богд хэмээн тодорхойлж, уг айлдварт сууж байгаа талаар онцолжээ.
Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагтын хүсэлтээр энэ айлдвараар Дэмчог Нагбува уламжлалын авшиг хүртээж байгаа юм. Үүний бэлтгэл болгож, номын айлдвар болж буй.
Аравдугаар богд Монголоос тодорсон гэдэг мэдээлэл өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд анхаарал татсан. Харин албан ёсны мэдээлэл шашны төв байгууллагаас гаргаагүй байсан юм. Харин энэ удаа Далай лам өөрөө найман настай монгол хүү богдоор тодорсныг мэдэгдсэн хэмээн ойлгогдож байна. /Далай ламын X богд хэмээсэн хүү улаан амны хаалттай эмэгтэйн цаана сууж байна./